MONOPOLE-Д ТАВТАЙ МОРИЛНО УУ!

Технологи

 Манай үйлдвэр нь Адууны ясыг гүн боловсруулах болон бусад Биологийн идэвхт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр дагнасан олон улсын GMP стандартад бүрэн нийцсэн үйлдвэр гэдгийг онцлоход таатай байна. Үйлдвэрлэлийн бүхий л шат дамжлага, мөн судалгаа шинжилгээ, лабораторид ашиглагдаж буй тоног төхөөрөмжүүд нь аж үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч улс орнуудад олон улсын GMP стандартын шаардлагын дагуу үйлдвэрлэгдсэн. 

 

Үйлдвэрлэлийн дамжлагын товч танилцуулга

Автоклавт өндөр даралтат уураар ариутгасаны дараа ясны зөөлөн эдийг сайтар салгаж цэвэршүүлсэн нэрмэл усаар(RO) угааж цэвэрлэнэ.

Боловсруулах буюу экстракци хийх үе шат

Энэ үе шатанд ухаалаг мэдрэгч бүхий удирдлагатай автоматжуулсан экстракт танкинд тогтвортой температурын түвшинд баяжуулалт явагдана. Ингэснээр зохистой шим тэжээл бүхий хандыг гаргаж авах боломжийг бүрдүүлдэг.

Концентрацид оруулах үе шат

Хандыг концентрацид оруулах  технологи нь 60 градус цельсээс ихгүй вакумжуулсан орчинд явагдах баэнэ нь адууны ясанд агуулагдах идэвхтэй бүрэлдэхүүнүүд болон амин хүчлүүд нь карбонжих буюу нүүрсжих эрсдлээс сэргийлдэг (энэ нь уламжлалт аргаас гол ялгагдах онцлог юм).

Тоосруулан хатаах үе шат

Тоосруулан хатаах технологи: Өтгөн хандыг халуун агаараар үлээлгэсний үр дүнд нунтаг ханд гаргаж авна. Энэ арга нь 100%  цэвэр нунтаг хуурай ханд гаргаж авах боломжийг бүрдүүлдэг бөгөөд тоосруулан хатаах технологийн гол давуу тал юм (ийм нарийн ширхэгтэй нунтаг гаргаж авахын тулд Aerosil, Mantodextrin, Avicel, Lactose зэрэг туслах бодисуудыг 40%-60% хүртэл нэмж байж гарган авдаг)

Анхдагч савлагааны үе шат

Тоосруулан хатаас төхөөрөмжөөс гарган авсан хуурай нунтаг бүтээгдэхүүнийг бүрэн автоматжуулсан савлагааны төхөөрөмжөөр савлана.

Савалгааны шат дамжлага нь үйлдвэрлэлийн бусад шат дамжлагуудын адил үйлдвэрийн  ариун бүсэд явагдана

 

Бусад зүйл

 

БИДЭНТЭЙ ХОЛБОО БАРИАРАЙ

"МОНОПОЛЕ ФАРМАЦЕУТИКАЛЬ" ХХК

Хаяг: Songinokhairkhan district,14th khoroo,1th khoroolol /unur khoroolol/, 13-346, Ulaanbaatar city, Mongolia
И-мэйл: info@monopole.mn
Утас: +976 99007373
Вэбсайт: www.monopole.mn

Бидэнд хүсэлт илгээх

ВИДЕО

 

Хамгийн сүүлийн үеийн

Хамгийн алдартай

Бидэнтэй холбогдоорой